2011-05-13
Химийн лаборторид ажиллахдаа дагаж мөрдөх аюулгүй ажиллагаа

1. Химийн лаборатрид бага хэмжээний бодистой ажиллах нь аюулгүй ажиллагааг хангах гол үндэс болдог .

2. Хуруу шил эсвэл колбонд бодис халааахдаа өөрөө рүүгээ болон хамт ажиллаж байгаа нөхдийн өөдөөс харуулж болохгүй .

3. Спиртийн дэнтэй ажиллахдаа нэг дэнгээс нөгөө дэнг дамжуулан асааж болохгүй бөгөөд дэнг үлээхгүйгээр таглаж унтраана .

4. Химийн бодисыг үнэрлэхдээ савтай бодисыг зүүн гараараа хөндийхөн бариад баруун гараараа өөр үрүүгээ зөөлөн сэвнэ . Хүхэртустөрөгч ,ихлор , бром зэрэгт хордсон хүнийг цэвэр агаарт гаргах хэрэгтэй .

5. Мөнгөнусны уур маш их хортой учраас асгарсан мөнгөнусыг маш сайн соруулж цэвэрлэнэ . мөнгөнус асгарсан тохиолдолд багш болон холбогдох бусад хүмүүст заавал мэдэгдэх хэрэгтэй .

6. Устөрөгч , бензин , эфир зэрэг шатамхай бодисуудыг ил галаас хол байлгадаг . Лабораторид ажиллаж буй оютан бүр галын аюулын үед хэрэглэх ус , элс бүтээлэг , галын хор хаана байгааг мэддэг , тэдгээрийг хэрэглэж чаддаг байх . Анхааралтай , нягт нямбай ажилласнаар гараа шилэнд зүсэх , халуун зүйлс , өтгөн хүчил , шүлтэнд түлэгдэх аюулаас сэргийлж чадна .

· Нүүр эсвэл гар дээр өтгөн хүчил хүрсэн бол их хэмжээний усаар угааж , дараа нь хужирын 5% -ийн уусмал эсвэл сулруулсан аммиакийн усаар булхана .

· Хэрэв өтгөн шүлт арьсанд хүрсэн бол мөн нэг адил их хэмжээний усаар угааж , цуугийн хүчлийн шингэрүүлсэн уусмалаар булхана .

· Халуун юманд хүрч түлэгдвэл тухайн хэсгийг марганц –калийн перманганатын 2%-ийн уусмал , эсвэл таннины 3% -ийн уусмалаар норгосон самбай даавуугаар жин тавина .

· Шилэнд гараа зүсвэл юуны өмнө шилний жижиг хэлтэрхийг түүж авна .Дараа нь цусыг марганц-перманганатын 2% -ийн уусмал , эсвэл спиртээр угааж , иодын уусмал түрхэж бооно .
Бичсэн: баярцэнгэл | цаг: 10:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


hi yunii umnu bayrlasanaa ilerhiiley. himiin hort bodictoi ajillah ayulvi ajillagaanii dvremiin talaar otuulj ugwul ih bayrlah bna.
Бичсэн: altnzaya цаг: 14:12, 2012-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax