2011-05-11
Химийн тест

Бодис түүний шинж чанар, бүтэц. 2ХИ-1,2,3

1. Өгөгдсөн шинжүүдийн аль нь хими шинж вэ?

а. ус буцлах б. ус натритай урвалд орно в. ус шингэн

2. Биетүүдээс гадна нэг бодисын нэр бий. Аль нь вэ?

а. ширээ б. байшин в. төмөр г. үзэг

3. Өгөгдсөн холимогуудын алийг нь шүүх аргаар цэвэрлэх вэ?

а. давс ба элс б. давс ба элсэн чихэр в. бензин ба ус

4. Доорх үзэгдлүүдийн аль нь физик үзэгдэл болох вэ?

а. өндөг ялзрах б. хадаас мурийх в. цаас шатах

5. Гурван хуруу шилэнд үнэртэй ус, ус, орос цуу байв. Аль хуруу шилэнд юу байгааг яаж таних вэ?

а. амталж б. үнэрлэж в. өнгөөр нь

6. Бодисын уусах чанар нь . . . . . . . . . . –аас хамаарна.

а. температур б. бодисын шинж чанар в. эзлэхүүн

7. Бодисын уусах чанар гэдэг нь ууссан бодисын массыг . . . . . . . . . . массанд харьцуулсан харьцааг хэлнэ.

а. уусмалын б. уусгагчийн в. усны

8. 100г уусмалд агуулагдах ууссан бодисын массыг уусмалын . . . . . . . . . . гэнэ.

а. эзлэхүүний хувь б. процентийн концентраци в. массын хувь

9. Шүлтийн уусмал дээр лакмусын уусмал нэмэхэд дараах өнгийг үзүүлнэ.

а. үзмэн ягаан б. улаан в. шар г. хөх

10. 15%, 400г уусмалд хэдэн грамм ууссан бодис агуулагдах вэ?

а. 2г б. 20г в. 0.2г г. 60г

Сэтгэгдэл:


баярлах баярлах баярлах баярлах
Бичсэн: Зочин цаг: 13:36, 2011-11-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax